Хийн гар буу хил нэвтрүүлэхийг завджээ
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор есдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь "Lexus-570" маркийн авто машинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор есдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь "Lexus-570" маркийн авто машинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.


















