Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хийн гар буу хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор өнөө өглөө буюу 6 дугаар сарын 18-нд ОХУ-ын иргэн Б. Р. В нь Toyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ.

ИХ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийн гар буу хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Хийн гар буу хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор өнөө өглөө буюу 6 дугаар сарын 18-нд ОХУ-ын иргэн Б. Р. В нь Toyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах