Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хийн халаагуурт шилжсэн сургууль, цэцэрлэг орчмын агаар орчны бохирдол багасжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, Нийслэлийн тэргүүний Сонгинохайрхан дүүргийн 111 дүгээр цэцэрлэг хамт 2024 оны 09 дүгээр сард хийн халаагуурт шилжжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийн халаагуурт шилжсэн сургууль, цэцэрлэг орчмын агаар орчны бохирдол багасжээ
Хийн халаагуурт шилжсэн сургууль, цэцэрлэг орчмын агаар орчны бохирдол багасжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, Нийслэлийн тэргүүний Сонгинохайрхан дүүргийн 111 дүгээр цэцэрлэг хамт 2024 оны 09 дүгээр сард хийн халаагуурт шилжжээ.

Одоо халаалт жигд хэвийн, тасалдахгүй, сургууль, цэцэрлэг орчмын агаар орчны бохирдол багассан гэж ажилчид хэлж байгаа аж. Өмнө нь уурын зууханд их хүйтний үед өдөрт 3 тн, хүйтний эрч бага үед 2 тн нүүрс ашигладаг байсан байна.

Нэг сургууль хийн халаагуурт шилжих нь 40 яндан буусантай тэнцдэг гэдэг. Энэ хэмжээгээр сургууль, цэцэрлэг хийн халаагуурт шилжсэнээр агаар орчны бохирдол буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Хуваалцах