Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хил дамжин халдварладаг малын өвчин сэдэвт КАРЕК-ийн бүc нутгийн хэлэлцүүлэг” боллоо

"Хил дамжин халдварладаг малын өвчин сэдэвт КАРЕК-ийн бүc нутгийн хэлэлцүүлэг” Казакстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, УМЭАЦТЛ-ийн захирал Б.Ганзориг нар оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хил дамжин халдварладаг малын өвчин сэдэвт КАРЕК-ийн бүc нутгийн хэлэлцүүлэг” боллоо
"Хил дамжин халдварладаг малын өвчин сэдэвт КАРЕК-ийн бүc нутгийн хэлэлцүүлэг” боллоо. Зураг: МҮОНРТ

"Хил дамжин халдварладаг малын өвчин сэдэвт КАРЕК-ийн бүc нутгийн хэлэлцүүлэг” Казакстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, УМЭАЦТЛ-ийн захирал Б.Ганзориг нар оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр Афганистан, Азербайджан, Грузин, Казахстан, Кыргызстан, Монгол, Пакистан, Таджикстан, Туркменистан, Узбекстан зэрэг улсын төлөөлөгчид тус бүс нутагт тулгарч буй “ Мал амьтны хил дамжин халдварладаг өвчинтэй бүс нутгаараа тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, “ Мал амьтны эрүүл мэндийн талаар бүс нутаг болон дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “ Ургамал, малын эрүүл ахуйн арга хэмжээг сайжруулах замаар мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх нь” зэрэг сэдвийн дор хэлэлцлээ.

Манай улсын төлөөлөгчид Казахстан улсын Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд хатагтай Гульмира Исаева болон тус яамны Мал эмнэлгийн хяналт, хорио цээрийн хорооны төлөөлөлтэй уулзаж 2 орны мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортын талаар хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах