Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил дамнан хулгайлагдсан 3 толгой малыг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

Засгийн газрын 100 хоногт Хил хамгаалах газраас Монгол Улсын хилд 19 удаагийн 33 хүн хилийн дэглэмийн, 45 удаагийн 452 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил дамнан хулгайлагдсан 3 толгой малыг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ
Хил дамнан хулгайлагдсан 3 толгой малыг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 100 хоногт Хил хамгаалах газраас Монгол Улсын хилд 19 удаагийн 33 хүн хилийн дэглэмийн, 45 удаагийн 452 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гадаадаас бэлчээрээр хил давж ирсэн 16 удаагийн 504 тооны малаас 11 удаагийн 492 тооны малыг орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж, 1 удаагийн 6 тооны малыг ХБЭТ-ийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгч, 4 удаагийн 6 толгой малыг хадгалалтад авч ХБЭТ-ийн шугамаар хил залгаа улсын талд мэдэгджээ.

Түүнчлэн бэлчээрээр улсын хилд тулсан 22 удаагийн 969 тооны малын эздийг тогтоон хүлээлгэн өгч 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэв. Монгол Улсын талаас Увс, Завхан аймаг, Сагил, Тэс сумуудын хэсгээр 2 удаагийн 25 толгой мал хил дамнан хулгайлагдснаас 3 толгой малыг олж эзэнд нь хүлээлгэн өгч 22 тооны малыг ОХУ-ын талаас нэхэмжилж байна.

Гарсан зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн дэглэмийн зөрчил 44.1 хувиар буурч, хил орчмын дэглэмийн зөрчил 2.2 хувиар өсч, хил дамнасан малын хулгай 77.7, бэлчээрээр хил давсан мал 32.0, хилд тулсан мал 35.2 хувиар тус тус буурсан байна. Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 97.0, шийдвэрлэлт 94.1 хувьтай хэрэгжиж, хилчид хуулиар хүлээсэн гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулиудын төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуваалцах