Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил дамнасан малын хулгай эрс буурсан байна

Сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил дамнасан малын хулгай эрс буурсан байна
Хил дамнасан малын хулгай эрс буурсан байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ.
Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.
Завхан аймаг дахь цагдаагийн газраас хил хамгаалах байгууллага болон хил хамгаалахад туслах хүчний гишүүд, дэмжигчидтэй гэрээний дагуу нягт хамтран ажиллахын зэрэгцээ мал, мах бэлтгэдэг 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хугацаанд сүүлийн гурван жил дараалан уг бүсийн найман чиглэлд машинт хөдөлгөөнт-эргүүл гарган ажиллуулж малчин айл өрх бүрт хүрч ажилласан бөгөөд иргэдээс өгсөн мэдээлэл, алдагдсан мал бүрийн араас уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүн ийнхүү гараад байна. Мөн цагдаагийн газраас хилийн бүсийн бүх малын зургийг авч бүртгэлжүүлсэн байна.
Энэ талаар 2015 оны 03 сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын Увс аймагт зохиогдсон “Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” уулзалт зөвлөлгөөний үеэр онцлон тэмдэглэсэн байна.

Хуваалцах