Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил дээр хүний ачаа харж үлдэхгүй байхыг сануулав

Цагдаагийн байгууллагаас хилээр зорчихдоо хүний ачаа авахгүй, харж өгөх хүсэлтийг нь биелүүлэхгүй байхыг анхааруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил дээр хүний ачаа харж үлдэхгүй байхыг сануулав
Хил дээр хүний ачаа харж үлдэхгүй байхыг сануулав. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас хилээр зорчихдоо хүний ачаа авахгүй, харж өгөх хүсэлтийг нь биелүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Тодруулбал, монголчуудын хамгийн ихээр зорчих болсон Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр онгоцоо хүлээгээд зогсож буй хүнд сэжиг бүхий монголчууд өөрийнхөө гар тээш, ачаагаа "Түр харж байхгүй юу гарч, хоол идчихээд ирье" гэж хэлээд орхиод явдаг тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд тэрхүү ачаа тээшинд хууль бус ачаа явах нь их байдаг байна. Тиймээс энэ мэтийн үйлдэлд ороогдохгүй байхыг сануулж байгаа юм.

Хуваалцах