Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил хамгаалах байгууллагыг сурталчлах аян өрнөлөө

Аяны үеэр ХХБ-ын 80 жилийн ойн хүрээнд хийгдсэн баримтат кино, баярын тоглолтын бичлэгээс гадна гэрээт хилчний алба, эрлийн ажиллагаа, хээрийн сургуулийн үйл явцыг харуулсан онцлох зарим бичлэгийг хүргэсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил хамгаалах байгууллагыг сурталчлах аян өрнөлөө
Хил хамгаалах байгууллагыг сурталчлах аян өрнөлөө. Зураг: МҮОНРТ

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Мотобуудлагын III ээлжийн батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд ХХБ-ыг сурталчлах аяныг зохион байгууллаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд өрнөсөн уг аяны хүрээнд тусгай төлөвлөгөөний дагуу ХХБ-ын үүсэл хөгжил, алба, үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Улмаар танилцуулгыг батальоны удирдлага болон салбаруудад цахим хэлбэрээр хүргүүлэв.

Аяны үеэр ХХБ-ын 80 жилийн ойн хүрээнд хийгдсэн баримтат кино, баярын тоглолтын бичлэгээс гадна гэрээт хилчний алба, эрлийн ажиллагаа, хээрийн сургуулийн үйл явцыг харуулсан онцлох зарим бичлэгийг хүргэсэн юм.

Мөн хилчдийн ажил үйлсийг харуулсан гэрэл зургийн самбар гарган “Алдрын танхим”-д ХХБ-ын буланг бий болгов. Бие бүрэлдэхүүний дунд танин мэдэхүйн “Дэвжээ” болон хөнгөн атлетикийн тэмцээн, ойрын болон дундын зайн гүйлт, уртын харайлт, буухиа тэмцээнүүдийг зохин байгуулахад нийт 13 багийн 44 тамирчин өрсөлдлөө. Байгууллага сурталчлах долоо хоногийн аяны хаалтын ажиллагааны үеэр анги байгууллагуудын нийт 14 цэргийн алба хаагчийг ХХБ-ын шагналаар мөн шагнаж урамшуулсан юм.

Хуваалцах