Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
Хилийн 0165 дугаар анги Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг
Мэдээллийн алба

Хилийн 0165 дугаар анги Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газар, хилийн 0285 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга Д.Бауыржан, Засаг даргын тамгын газрын дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга, Б.Мухамед, хилийн 0165 ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтох, хилийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Мөнгөншагай болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлого”, ангийн захирагч нар “Улсын хил хамгаалалтыг 2021 онд зохион байгуулсан товч дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.
Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Толбо нуурын эрэгт байрлах “Хилчин” сургалтын хотхоныг төвлөрсөн цахилгаан эрчим хүчний шугамд холбох, алба хаагч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор "Залуус хороолол” байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлэх, хилчдийн ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хилийн 0196 дугаар салбарын барилга байгууламжид урсгал засвар хийх, хилийн 0147, 0135, 0196 дугаар салбарыг шилэн кабельд холбох, улсын хилээр мал хил давахаас урьдчилан сэргийлэх зорилгоор торон саад байгуулах, хил хамгаалалтад орчин үеийн техникийн ололтыг нэвтрүүлэх, хилийн 0251, 0135 дугаар салбарт нисгэгчгүй нисэх хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг тусгаж, санал орууллаа.

Эх сурвалж: ИНЕГ


















