Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болгов

Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баярыг угтаж улсын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар нийслэл, орон нутгийн хяналтын газрууд мэдээлэл хийлээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болгов
Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баярыг угтаж улсын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар нийслэл, орон нутгийн хяналтын газрууд мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр хугацаа нь дууссан, муудсан, гэмтсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, зориулалтын бус нөхцөлд хүнсийг тээвэрлэх, хадгалах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд шалгалтын үеэр гадны биетээр бохирлогдсон импортын жимс, хүнсний ногоо худалдаалагдах байсныг шалгах, хяналт шалгалтаа сайжруулахыг Хил, хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн уул уурхай, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан эдгээр салбарт тавих хяналт шалгалтыг сайжруулах, гуравдугаар сарын 02-ноос эхлэх “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг харъяалах нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулахыг даалгав.

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал, шуурхай хурлыг даваа гараг бүрийн 17:00 цагаас ээлжлэн хийж байхаар тогтлоо.

Хуваалцах