Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд долоо хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд долоо хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

Энэхүү аялалын эхлэл болгож өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг тэргүүтэй албаны төлөөлөгчид болон 40 гаруй жуулчин Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд гэсэн маршрутаар цайны замын аялалаар хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Эрээн хотод жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгднэ гэж үзлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлснээр аймаг орон нутгийн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ашиг орлого нэмэгдэх ач холбогдолтой юм.

Хуваалцах