Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил орчмын бүс нутгийг ой хээрийн түймрээс хамгаална

Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй хоёр талын төлөө

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил орчмын бүс нутгийг ой хээрийн түймрээс хамгаална
Хил орчмын бүс нутгийг ой хээрийн түймрээс хамгаална. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхний өдөр хил дагуух бүс нутгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар ярилцлаа. Мөн хил дамнан гарч буй ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх менежментийг боловсронгуй болгох, түймрийн статистик мэдээ, хохирол тооцох нэгдсэн үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах талаар нэгдсэн тохиролцоонд хүрэв.

Хэлэлцүүлгийн үеэр ойн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр ОХУ-д суралцах монгол оюутны квотын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж, шийдвэрлэх боломжтой гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдэв.

Хуваалцах