Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хуралдаан үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1999 оны долоодугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж гарын үсэг зурсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хуралдаан үргэлжилж байна
Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хуралдаан үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1999 оны долоодугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж гарын үсэг зурсан.

Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журамын дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний ойн түймэртэй тэмцэх газар болон Ойн улсын хороо хамтран 2012 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод “Хил орчмын бүсийн ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-ыг зохион байгуулсан.

Хоёр Улсын хамтарсан комиссын анхдугаар уулзалтаар хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, түймрийн давтамж, тоо хохирлыг бууруулах, хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах үүрэг бүхий Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн албадын түймэр унтраах техник, багаж хэрэгслийг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэхээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, зөвшилцөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Монгол улс, БНХАУ-ын хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын 2 дугаар хуралдаан”-ыг 2014 оны наймдугаар сарын 05-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Тус хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Гал унтраах хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Ц.Нямбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга, онцгой байдлын ахмад С.Баасансүрэн, БНХАУ-тай хил залгаа Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, БНХАУ-аас Ойн улсын хорооны орлогч дарга ноён Жан Зень Лунг, Олон улсын харилцааны газрын дэд захирал хатагтай Жан Хун Янь, ӨМӨЗО-ны Ойн албаны дарга ноён Хө Цень Жүн зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Хуралдаанаар ой, хээрийн түймэр гарсан талаарх мэдээ, мэдээлэл дамжуулах, шинэ техник, багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ой, хээрийн түймэр унтраах, дадлага, сургууль”-ийг жил бүр хамтран зохион байгуулах, хил залгаа бүс нутгийн Мэргэжлийн байгууллагын ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах чадавхийг бэхжүүлэх зорилгоор талууд гал унтраах техник, багаж хэрэгслийн тусламж үзүүлэх, ой, хээрийн түймрийн мэдээ, мэдээллийг утас, /телефон/ факс, болон цахим хэлбэрээр дамжуулан шуурхай солилцох, тэдгээрийг ашиглах, ажиллах сургалт зохион байгуулах, түймрийг унтраах ажиллагаанд оролцож буй алба хаагч, иргэдийг шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар Улсын хил нэвтрүүлэх дадлага, сургуулийг зохион байгуулах талаар тус тус санал солилцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хуваалцах