Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил зөрчигчдийг саатуулжээ

ОХУ-ын талаас морьтой гурван хүн хил зөрчин орж ирснийг хилийн 0245 дугаар ангийн хилчид саатуулжээ. Хил зөрчигчид Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилготой ирснээ хэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил зөрчигчдийг саатуулжээ
Хил зөрчигчдийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын талаас морьтой гурван хүн хил зөрчин орж ирснийг хилийн 0245 дугаар ангийн хилчид саатуулжээ. Хил зөрчигчид Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилготой ирснээ хэлсэн байна.

Тэдний толгойлогч болох Айсович өмнө нь малын хулгайн хэргээр 2010 онд Увс аймгийн сум дундын шүүхээс ял шийтгүүлсэн ч 16 настай байсан учраас биеэр эдлэх ялыг нь хоёр жилээр хойшлуулсан юм байна. Тэр үед Айсовичийг дагуулан мал хулгайлж яваад баригдсан Тувагийн иргэн нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих ангид ял эдэлж буй гэнэ.

Хуваалцах