Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил зөрчсөн иргэдэд ял оноожээ

Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхээр Тува улсын иргэн гурван хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ. Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек БычыОолович нар 2013 оны арваннэгдүгээр сарын нэгний шөнө манай улсын хилийг зөрчин, ОХУ-ын Тува улсын талаас галт зэвсэг агс

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил зөрчсөн иргэдэд ял оноожээ
Хил зөрчсөн иргэдэд ял оноожээ. Зураг: МҮОНРТ

Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхээр Тува улсын иргэн гурван хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ.

Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек БычыОолович нар 2013 оны арваннэгдүгээр сарын нэгний шөнө манай улсын хилийг зөрчин, ОХУ-ын Тува улсын талаас галт зэвсэг агсан нэвтэрсэн юм.

Хилчид тэднийг саатуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлж, гар хийцийн галт зэвсгүүдийг нь эд мөрийн баримт болгон өгчээ.

Дээрх хүний нэг Кан-Оол Серекей Аясович нь хэдэн жилийн өмнө мөн л улсын хил зөрчиж, баривчлах ялаар шийтгүүлж байсан. Тухайн үед хамт ирсэн этгээдүүд өдгөө манай улсад хорих ялаа эдэлж буй аж.

Энэ удаа дээрх хүмүүс мал хулгайлж, Тувад аваачиж худалдах гэж байсан гэдгээ хүлээсэн байна. Улсын хил хууль бусаар нэвтэрсэн, галт зэвсэг хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газраас тэдний хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм.

Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхээс КызылОол Тамир Маннай-Ооловичид 12 жил нэг сар, КанОол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10 жил нэг сарын хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хуваалцах