Хилари Клинтонийг байцаасан байцаалт 11 цаг гаруй үргэлжилжээ
Хатагтай Хилари Клинтоныг Ливийн Бенгази хотод америкийн дипломатчид амиа алдсан талаар байцаасан байцаалт 11 цаг гаруй үргэлжилжээ.
Мэдээллийн алба

Хатагтай Хилари Клинтоныг Ливийн Бенгази хотод америкийн дипломатчид амиа алдсан талаар байцаасан байцаалт 11 цаг гаруй үргэлжилжээ. Эхлээд байцаалт хатагтай Клинтоны хүсэлтээр нээлттэй болж байсан ч хожим тусгай хорооны шийдвэрээр “хаалттай” явагдсан байна. Байцаалтын үеэр хатагтай Клинтон Ливийн Бенгази хотод америкийн элчин сайд Кристофер Стивенс, 3 дипломат ажилтаны хамт амь үрэгдэсний хариуцлагыг үүрэх ёстой гэдгээ хүлээжээ.
Ийм учраас төрийн департаментаас явахынхаа өмнө хилийн чанадад суугаа дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг илүү сайн хамгаалахад чиглэсэн өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн гэдгээ Хилари Клинтон цохон тэмдэглэжээ. “Гэхдээ би өөрөө үүнийг гардан хийгээгүй, энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс хийсэн” гэдгийг тэрбээр онцолсон байна.
Хилари Клинтон АНУ-д 2016 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлж байгаа, түүний энэ байцаалтын үеэр хэлэх үг сонгуулийн өмнөх өрсөлдөөнд хүчний тэнцвэрт байдал ямар болоход маш чухал гэдгийг улстөр судлаачид хэлж байна. Байцаалтын үеэр уур амьсгал ерөнхийдөө өөрийх нь эсрэг хандсан байсан ч гэлээ хатагтай Клинтон 11 цаг үргэлжилсэн байцаалтыг асуултад товч бөгөөд тодорхой хариулан даван туулсан гэнэ.


















