Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хилчид авлагагүй донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэлээ

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэнд, спортын Сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчид авлагагүй донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэлээ
Хилчид авлагагүй донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэнд, спортын Сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг дэмжин, есдүгээр сарын 3-ны өдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн авлагагүй донорын эгнээнд нэгдлээ. Хилчид эх орны амар амгалангийн төлөө зүтгэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдын алтан амийг аврах их үйлсэд давхар хүчин зүтгэхээр болов.

Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Ингэснээр жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг ХХБ-ын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа юм. Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна. Тиймээс өдөр бүр цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээ энэ удаа хилчдээр ийнхүү сэлбэгдлээ.

Хуваалцах