Хилчид хүний амь аварчээ
Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа тээврийн автомашины жолооч М.Гэрэлт-Одын амийг аварчээ.
Мэдээллийн алба

Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа тээврийн автомашины жолооч М.Гэрэлт-Одын амийг аварчээ.
Тодруулбал, шөнө ачаа тээврийн автомашины жолооч машиндаа унтаж байх үед аккумулятораас нь гал авалцжээ. Үүнийг харсан хилчид нэн түрүүнд жолоочийг сэрээж машинаас нь гарган, улмаар автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч чадсан байна.
Түүнчлэн эрдэнэт хүний амийг аварч, учирч болох эрсдэлээс эд хөрөнгийг нь урьдчилан сэргийлж чадсан хилчдэд “Сүүн чимэг” ХХК-ийн хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийлжээ.


















