Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилчид шинэ байртай боллоо

Өмнөговь аймгийн хилийн 7-р отряд хилийн харуулын шинэ байртай боллоо. Отряд, хилийн 5, 6, 7-р заставууд өөрсдийн хүч бололцоог дайчлан хилийн харуулын байрыг шинээр барих ажлыг өнгөрсөн сард дуусгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчид шинэ байртай боллоо
Хилчид шинэ байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хилийн 7-р отряд хилийн харуулын шинэ байртай боллоо. Отряд, хилийн 5, 6, 7-р заставууд өөрсдийн хүч бололцоог дайчлан хилийн харуулын байрыг шинээр барих ажлыг өнгөрсөн сард дуусгасан байна.

Тус отряд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Овоот” нэртэй газар байрлаж, улсын хилийн 470-603 дугаар тэмдэг хүртэл 614 км 234 метр хэсгийг хилийн 7 застав, 15 харуул, хилийн боомтын застав, отрядын бэлтгэл хүч, орон нутгийн засаг захиргаа, нэгжийн удирдлага, хууль хяналтын байгууллага, Зэвсэгт хүчний 167-р ангитай хамтран ажиллаж ХХГХГ, орон нутгийн оршин суугчдын идэвхтэй оролцоотойгоор хил хамгаалалтыг зохион байгуулдаг юм. Хилчид харуулын шинэ байртай болсноор хил хамгаалалтын нягтралыг хилийн зөрчил гарч болзошгүй чиглэлүүдэд нэмэгдүүлж, хилчдийн албан үүргээ гүйцэтгэх, ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж байгаад талархалтай байлаа. Эдгээр шинэ байрыг барихад аймгийн Засаг дарга бөгөөд ХХТХЗ-ийн даргаас 72 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Хуваалцах