Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилчид шуурганд малтайгаа уруудсан иргэнийг аварлаа

Сумын онцгой комисс болон хилчид шуурхай хамтран ажилласны үр дүнд дээрх төөрсөн иргэнийг хилийн зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчид шуурганд малтайгаа уруудсан иргэнийг аварлаа
Хилчид шуурганд малтайгаа уруудсан иргэнийг аварлаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт энэ сарын 18-наас 20-нд үргэлжлэн шуурсан цасан шуурганд иргэн малтайгаа уруудаж төөрсөн тохиолдол гарчээ. Сумын онцгой комисс болон хилчид шуурхай хамтран ажилласны үр дүнд дээрх төөрсөн иргэнийг хилийн зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Хуваалцах