Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилчин холбоочид 7 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн боллоо

Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Радио спортын холбоо, хилийн 0151 дүгээр анги, Зэвсэгт хүчний 013, 124, 065 дугаар ангийн нийт 9 багийн 36 тамирчин 4 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчин холбоочид 7 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн боллоо
Хилчин холбоочид 7 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” буюу үнэг агналтын 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдлоо.

Тэмцээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Радио спортын холбоо, хилийн 0151 дүгээр анги, Зэвсэгт хүчний 013, 124, 065 дугаар ангийн нийт 9 багийн 36 тамирчин 4 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Хилчдээ төлөөлөн оролцсон Хилийн 0151 дүгээр ангийн баг тамирчид 7 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнийг мэргэжлийн баг тамирчдын ур чадварыг сорихоос гадна хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, радио спортыг сонирхон суралцах шинэ залуу тамирчдыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг хэмээн Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах