Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хилчин таван нөхрөө хөнөөжээ

Өмнөд Солонгосын хилчин цэрэг нөхөд рүүгээ гал нээж, таван хүний амь хөнөөж, долоон хүнийг шархдуулаад зугатжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчин таван нөхрөө хөнөөжээ
Хилчин таван нөхрөө хөнөөжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын хилчин цэрэг нөхөд рүүгээ гал нээж, таван хүний амь хөнөөж, долоон хүнийг шархдуулаад зугатжээ.

Хил хамгаалах алба сэжигтнийг амьдаар нь барьж авчирна гэдгээ хохирогчдын ар гэрийнхэнд амласан байна.

Хилийн зөрчил илрүүлэх 48 хүний бүрэлдэхүүнтэй багт харьяалагдаж байсан 22 настай тэрбээр А бүлэг буюу сэтгэл зүйн асуудалтай цэргийн тоонд орж байжээ.

Гэвч түүнийг “В” бүлэгт шилжүүлэн бусдын хараа хяналтан дор хилийн өндөр хамгаалалттай бүсэд алба хаалгахаар шилжүүлсэн аж.

Цэргийг амиа хорлосон байж магадгүй хэмээн Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Хуваалцах