Хилд тулсан 1600 гаруй малыг тогтоож, эздэд нь өгчээ
ард иргэдэд учирч болох 655 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд Дорнод аймгийн зарим сумын хэсэгт цаг агаар эрс муудаж, дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсон.
Үргэлжилсэн их борооны улмаас Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 1630 тооны бог, бод мал улсын хилд тулсныг хилчид хил давуулахгүй тогтоосон байна. Ийн хилчид байгалийн давагдашгүй хүчний эсрэг хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ард иргэдэд учирч болох 655 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Мөн улсын хилд тулсан малыг хилийн салбар болон харуулын байрлалд татан хамгаалалтад авч, хилийн дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эздэд нь хүлээлгэн өгсөн байна.


















