Хилээ хэрхэн хамгаалж байгаагаа танилцууллаа
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаасан хэрэг, Хойд солонгосын иргэд Тувагаар дамжин манай хилээр орж ирэх болсон тухай гээд тун сонирхолтой 100 орчим баримт дэлгэсэн байлаа. Мөн сургуультай морьд, нохойн тоглолт, тусгай хүчнийхний нь ур чадвараа харуулсан үзүүлбэрүүд зочдын сонирхлыг маш их татаж бай
Мэдээллийн алба

ХХЕГ Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох хээрийн сургалт бэлтгэлийн цогцолбор газраа хэвлэлийнхэн болон төрийн түшээдэд танилцууллаа. 1982 онд ашиглалтад орсон энэ газар хилчдийн амьдрал, ажлын онцлогийг цогцоор нь үзүүлж байв. Тэд хилээ ямар түвшинд хамгаалж байгаагаа, ирээдүйд хэрхэн хамгаалах төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүнчлэн сүүлийн таван сарын байдлаар хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэргүүдийн гэрч болох эд зүйлсийг дэлгэж харуулсан юм. Хүнд даацын таван машин хилээр оруулж ирээд “махалж”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаасан хэрэг, Хойд солонгосын иргэд Тувагаар дамжин манай хилээр орж ирэх болсон тухай гээд тун сонирхолтой 100 орчим баримт дэлгэсэн байлаа. Мөн сургуультай морьд, нохойн тоглолт, тусгай хүчнийхний нь ур чадвараа харуулсан үзүүлбэрүүд зочдын сонирхлыг маш их татаж байлаа.


















