Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын иргэн П өмсч явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн билээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Хуваалцах