Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилээр нэвтрэх иргэдэд эрүүл мэндийн шалгалт хийнэ

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт Албан даалгавар хүргүүлсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилээр нэвтрэх иргэдэд эрүүл мэндийн шалгалт хийнэ
Хилээр нэвтрэх иргэдэд эрүүл мэндийн шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт Албан даалгавар хүргүүлсэн байна.

Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирэгсдээр эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн танадах, халдварын талаархи мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөхийн зэрэгцээ онгоц ирж, буцах болон хүлээлгийн танхимд зурагт хуудас, мэдээллийн самбар байрлууллаа.

Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нар сэжигтэй зорчигч илэрсэн үед үзлэг хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах арга хэмжээ зэргийг өндөр түвшинд зохион байгуулж, улсын байцаагч, ажилчдад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч аюулгүй байдлыг нь хангах юм.

Мөн амны хаалт, бээлий, нүдний шил, халад, комбинзон гутал зэрэг хамгаалах хувцас, хэрэгслээр ханган, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зэргийг Албан даалгаварт тусгажээ.

Хуваалцах