Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилээр нэвтрэх, хөдөлгөөнд оролцох үед торгуулийг нь бүрэн төлүүлнэ

жолооч нар зөрчил гарган холбогдох хуулиар арга хэмжээ авагдсан боловч торгуулиа төлөхгүй байдал гарч байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилээр нэвтрэх, хөдөлгөөнд оролцох үед торгуулийг нь бүрэн төлүүлнэ
Хилээр нэвтрэх, хөдөлгөөнд оролцох үед торгуулийг нь бүрэн төлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа болон хил хооронд ачаа, хүн тээвэр эрхлэгч жолооч нар зөрчил гарган холбогдох хуулиар арга хэмжээ авагдсан боловч торгуулиа төлөхгүй байдал гарч байгаа аж.

Иймд Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаал, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2020 оны "Торгууль төлүүлэлт-2020" төлөвлөгөөний дагуу Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгээс холбогдох байгууллагуудтай хамтарч арга хэмжээ авагдсан торгуультай жолооч нарыг улсын хилээр нэвтрэх, хөдөлгөөнд оролцох үед хяналт шалгалт явуулан урд өмнө авагдсан торгуулиудыг бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Хуваалцах