Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой гэв

Манай улсын төмөр замаар дамжин өнгөрч буй тээврийг хурдан шуурхай хилээр нэвтрүүлэхэд шилжүүлэн ачих үйл явцыг сайжруулах шаардлагатайг албаныхан хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой гэв
Хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой гэв. Зураг: МҮОНРТ

Манай улсын төмөр замаар дамжин өнгөрч буй тээврийг хурдан шуурхай хилээр нэвтрүүлэхэд шилжүүлэн ачих үйл явцыг сайжруулах шаардлагатайг албаныхан хэллээ. Өнөөдөр Ази номхон далайн төмөр замуудын хамтын ажиллагааны хурал “Хил нэвтрэх үйл явцыг хэрхэн хөнгөвчлөх вэ” сэдвийн дор болж байна. Ойрын жилүүдэд БНХАУ - аас Европын чиглэлд төмөр замаар ачаа тээвэрлэлт ихэсчээ. Ингэхдээ Казакстан улсаар дамжин өнгөрч Европ руу тээвэрлэлтийг хийх болсон байна. Харин манай улс Хятад Европ чиглэлийн тээвэрлэлтийг хийхийн тулд хилээр нэвтрүүлэх чадамжаа нэмэх шаардлагатай болж байгаа юм. Тиймээс хил дээр ачаа бараа уддаг энэ асуудлыг шийдэж ачаа шилжүүлэлтийг хурдан шуурхай болгох, хилийн мэргэжлийн хяналт, гааль зэрэг төрийн албадын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар хэллээ.

Манай улсын төмөр замын салбар жилд 20 сая тонн ачаа барааг тээвэрлэж, 400 орчим тэрбум төгрөгийн орлого олдог байна. Хэрвээ хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа барааг тээвэрлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.

Хуваалцах