Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрчээ

Өнгөрсөн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн нутгаар урсах Дэлгэрмөрөн, Идэр, Сэлэнгэ, Гуна, Үүр, Бэлтэс, Бүгсий зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрчээ
Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн нутгаар урсах Дэлгэрмөрөн, Идэр, Сэлэнгэ, Гуна, Үүр, Бэлтэс, Бүгсий зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байна.

Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдаас Мөрөн сум руу орох хөдөлгөөний хязгаарласан.

Иймд:

• Иргэд шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэж, амь насаа эрсдэл оруулахгүй байх,

• Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, харгалзах хүнгүй малд явуулахгүй байж хараа хяналтаа сайжруулах

• Голын ус нэмэгдэж байгаа энэ үед гол, нуурын эргээс хол өндөрлөг газарт гэрээ барих,

• Амралт, аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж голын усанд орохгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах