Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хилийн авто замын зарим боомт маргааш амарна

Авто замын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 2024 оны тавдугаар сарын 23-нд түр хаагдах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн авто замын зарим боомт маргааш амарна
Хилийн авто замын зарим боомт маргааш амарна. Зураг: МҮОНРТ

Авто замын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 2024 оны тавдугаар сарын 23-нд түр хаагдах юм.Харин агаарын замын хилийн боомт болох "Чингис хаан" олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Хуваалцах