Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн боомт дахь рентген төхөөрөмжийн дүрс зургийг ашиглана

Мөн хоёр талын худалдааны мэдээллийг туршилтын журмаар харилцан солилцох 2007 оны протоколыг хэрэгжүүлэх ажлын асуудлаар солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомт дахь рентген төхөөрөмжийн дүрс зургийг ашиглана
Хилийн боомт дахь рентген төхөөрөмжийн дүрс зургийг ашиглана. Зураг: МҮОНРТ

Монголын Гаалийн албаныхан Москва хотод ОХУ-ын Холбооны Гаалийн албанд айлчилж Оросын Гаалийн байгууллагын удирдах албан тушаалтны төлөөлөлтэй уулзлаа. Ажил хэргийн уулзалтын үр дүнд Хиагт-Алтанбулаг дахь хилийн боомтод нэгдсэн ачааны манифест хэрэглэж, манифест дэх мэдээллийг хоёр улсын Гаалийн байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх, хяналтын зорилгоор ОХУ-ын Гаалийн байгууллагын Хиагт хилийн боомт дахь рентген төхөөрөмжийн дүрс зургийг авч ашиглах, Хиагт-Алтанбулаг боомтод хоёр орны гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргагч нарын талаарх мэдээллийг шуурхай солилцох асуудлыг хэлэлцлээ. Мөн хоёр талын худалдааны мэдээллийг туршилтын журмаар харилцан солилцох 2007 оны протоколыг хэрэгжүүлэх ажлын асуудлаар солилцлоо. Түүнчлэн ОХУ-ын Гаалийн академид Монголын гаалийн ажилтан сургах, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх асуудлаар тус бүр санал солилцож шийдвэрлэсэн байна.

Хуваалцах