Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн боомтууд ХАА-н гаралтай түүхий эд гаргах асуудлаар хамтран ажиллана

Энэ жил Засгийн газрын 173 дугаар тогтоол гарч Дорнод аймгийн Баянхошууны боомтоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргах боломж бүрдсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомтууд ХАА-н гаралтай түүхий эд гаргах асуудлаар хамтран ажиллана
Хилийн боомтууд ХАА-н гаралтай түүхий эд гаргах асуудлаар хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ жил Засгийн газрын 173 дугаар тогтоол гарч Дорнод аймгийн Баянхошууны боомтоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргах боломж бүрдсэн. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд болсон Хил хорио цээрийн улсын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. 26 хилийн боомтын төлөөлөгчид оролцсон тус зөвлөгөөнөөр хил залгаа бүс нутгийн ижил түвшний байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцсан төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, барааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан туршлага судлах, хил дамнасан эрсдлээс сэргийлэхэд анхаарч ажиллах талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн аж.

Мэдээний дэлгэрэнгүйг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах