Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн боомтуудыг ирэх сараас шинэчилнэ

Монгол Улс дахь боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөлгөөний

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомтуудыг ирэх сараас шинэчилнэ
Хилийн боомтуудыг ирэх сараас шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дахь боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өчигдөр “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна гэж үзжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэхээр болсон байна.

Цаашид боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж өргөтгөл хийхээс гадна хил гаалийн хяналт тавьдаг дөрвөн байгууллагын давхар давхар бүртгэл, шалгалтыг нэг дамжлагад оруулах, ажилтнуудыг нь бэлэн мөнгөтэй харьцдаггүй болгож ажлыг нь цахимжуулах чиглэлээр дорвитой шинэчлэл хийнэ гэж холбогдох албаныхан хэллээ.

Хуваалцах