Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн боомтын төсвийн асуудлыг шийдвэрлэлээ

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомтын төсвийн асуудлыг шийдвэрлэлээ
Хилийн боомтын төсвийн асуудлыг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

ЗГХЭГ-ын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

Хуваалцах