Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн бүсэд хохирогчийг биечлэн хамгаалах сургалт боллоо

Мөн дээрх чиглэлийн сургалтыг улирал тутам зохион байгуулахаар тогтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн бүсэд хохирогчийг биечлэн хамгаалах сургалт боллоо
Хилийн бүсэд хохирогчийг биечлэн хамгаалах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Тахарын ерөнхий газрын даргын "Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай" хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/28 дугаар тушаалын дагуу "Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах" сургалт, дадлагыг Хил хамгаалах ерөнхий газартай хамтран өнгөрөгч сарын 26-27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь хилийн анги, салбар болон Есдүгээр тойргийн Тахарын албаны хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Тус сургалтад нийт хоёр байгууллагын 133 алба хаагч оролцлоо. Түүнчлэн энэхүү сургалт нь Хил хамгаалах ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, албаны дадлага олгох, харилцан ажиллах арга хэлбэрээ тодорхойлох чухал сургалт болсныг албаныхан дурдсан байна.

Мөн дээрх чиглэлийн сургалтыг улирал тутам зохион байгуулахаар тогтжээ.

Хуваалцах