Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хилийн чанад дахь японы иргэд саналаа өгч эхэллээ

Энэ сарын 22-нд Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн санал хураалт болох гэж байна. Өнгөрсөн мягмар гаригаас тус улсад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн чанад  дахь  японы  иргэд саналаа өгч эхэллээ
Хилийн чанад дахь японы иргэд саналаа өгч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 22-нд Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн санал хураалт болох гэж байна. Өнгөрсөн мягмар гаригаас тус улсад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Харин өчигдрөөс хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Японы иргэд саналаа өгч эхэлсэн байна. сонгуулийн хэсэг хороодыг гадаад улс орнууд дахь Японы элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудад байгуулсан байна.

Нийт 233 хэсэг хороодыг нээсэн байна. Хилийн чанадад ажиллаж амьдардаг Японы нийт 101 мянган сонгогч бүртгэгдсэн байгаа юм байна. Тэд эх орондоо оршин сууж байсан сүүлчийн хаягийнхаа дагуу тухайн тойргийн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ёстой юм. Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дэх Японы элчин сайдын яаманд сонгуулийн санал хураалт эхэлсэн. Энд нийт 2500 иргэн бүртгэгдсэн байгаа юм байна. Санал хураалтын хугацаа бүс нутгаасаа шалтгаалан өөр өөр байх юм байна. Ирэх 7 хоногийн даваа гараг гэхэд дууссан байх ёстой аж.

Хуваалцах