Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн чинад дахь монголчууд БНСУ-д чууллаа

БНСУ-ын Сөүл хотноо болсон "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн чинад дахь монголчууд БНСУ-д чууллаа
Хилийн чинад дахь монголчууд БНСУ-д чууллаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүл хотноо болсон "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэдээс гадна Монгол, Хятад, Орос, Ирланд, Белги, Тайланд зэрэг орноос ирсэн Монголын ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Энэхүү чуулга уулзалтад хүндэт зочноор БНСУ-т суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хилийн чинад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Б.Энхбилэг, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал болон гадны орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.

"Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалтыг Монгол, Солонгос хоёр хэлээр хөтлөн явуулжээ. Энэхүү чуулга уулзалтын бас нэг онцлох зүйл бол Солонгос улсад сургуулиа төгсөн мэргэжлээрээ томоохон компаниудад ажиллаж буй залуус "Монгол хүн ба Монголын ирээдүй" сэдэв дор өөрсдийн туршлага болон Монгол орны ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд байсан юм.

Мөн бусад олон орны илтгэл тавигдсанаас гадна Солонгосын цагаачлалын алба, БНСУ-ын Элчин сайдын яамнаас тавьсан илтгэлүүд иргэдийн анхаарлыг ихээр татаж байв. Монгол орныхоо хөгжилд залуус юу хийж болох, гадаадад байгаа иргэдийн оролцоо хэр байх, юунд анхаарах гэхчилэн олон асуудлын ярилцахаар 200 гаруй хүн чуулсан юм.

Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Э.Ижилболд

Хуваалцах