Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, ТББ-дын II чуулга уулзалт эхэллээ
“Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”,
Мэдээллийн алба

“Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чинадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чинадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” сэдэвт салбар хуралдаанууд өнөөдөр Гадаад харилцааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны байранд боллоо.
Салбар хуралдаануудад Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллага, яамдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дүгнэлт, мэдээллийг чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх аж.
“Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт”-д хилийн чинадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна. Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан энэ сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамны байранд болно. Тус чуулга уулзалт есдүгээр сарын 10-нд өндөрлөнө.






















