Хилийн чинадад байгаа иргэдээ авч ирлээ
Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтад байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд энэ сарын 12-ны өдөр эх оронд
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтад байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд энэ сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав.
Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж гурван сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Манай иргэд хилийн чинадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.


















