Хилийн хэлэлцээр болж байна
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр Улаанбаатар хотноо болж байна. Энэ үеэр гурван улс хоорондын ачаа тээврийн хэмжээг өсгөх, гал тэрэгний солилцоо болон манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх, төмөр замын техник технологийн шинэчлэлийн талаар ярилцаж буй.
Мэдээллийн алба

Манай улсын хувьд дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн бол дотоодын ачаа тээвэр буурсан гэж Улаанбаатар төмөр замын тээвэр эрхэлсэн орлогч дарга О.Нямаа онцоллоо.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээрийг жил болгон гурван улсад ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил манай улсад ийнхүү болж байна.