Хилийн хяналтыг чангатгана
Европын холбоо Европыг чиглэсэн цагаач, дүрвэгсдийн их урсгалыг сааруулахад Турктэй хамтран ажиллах, хийн хяналтыг чангатгахаар тохиролцлоо.
Мэдээллийн алба

Европын холбоо Европыг чиглэсэн цагаач, дүрвэгсдийн их урсгалыг сааруулахад Турктэй хамтран ажиллах, хийн хяналтыг чангатгахаар тохиролцлоо. Европын Холбооны эрх баригчид уржигдар Бельгийн нийслэл хотноо энэ онд Европд очсон 600 гаруй мянган дүрвэгчийн урсгалыг сааруулах асуудлыг турктай хамтран хэлэлцсний дүнд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрлээ.
Үүний хүрээнд Европын холбооны гишүүн бус орнуудтай хилийн хяналтаа чангатгахад Европын холбооны үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Европын холбоо Итали, Грекд хилийн хяналтыг чангатгаж, эдийн засгийн сонирхлоор цагаачлагчдыг эх орон руу нь шууд буцаах ажлыг эрчимтэй явуулахаар болж байна. Мөн Европын холбоо хууль бус цагаачлалыг сааруулахад хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжүүлнэ.
Цагаач дүрвэгчдийн багагүй хувь нь Туркээр дамжиж Европ руу гарч байгаа учраас дамжин өнгөрөгч орнуудын хилийг чангатгах тал дээр Европын эрх баригчид анхаарч байна. Ойрхи Дорнодын аюулгүй байдал улам тогтворгүй болж байгаа ийм үед цагаач дүрвэгсдийн урсгал улам нэмэгдэнэ гэж Европын холбоо харж байна. Тиймээс Европын холбоо хууль бус цагаачлалын урсгалыг зогсоох хүчин чармайлтаа өөрчлөх бодлого барьж байна.


















