Хилийн менежментийг сайжруулахад анхаарна
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ХСИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх албаны дарга А.Лыженковыг хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ХСИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх албаны дарга А.Лыженковыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд болон ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх алба хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хамтран ажиллах боломж бололцоо ихээхэн байгааг талууд цохон тэмдэглэлээ.
Мөн энэ үеэр хилийн менежмент, цагаачлал, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, цахим аюулгүй байдал зэрэг чиглэлээр ЕАБХАБ-ын гишүүн болон түнш орнуудтай туршлага солилцон хамтран ажиллах талаар санал солилцов.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага юм.
Монгол Улс 2012 онд тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон бөгөөд тус байгууллагатай хамтран бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйт төрийг төлөвшүүлэн бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллаж байгаа билээ.


















