Хилийн цэргийн 0101 дүгээр анги албаны нохойн сургалт зохион байгууллаа
Сургалтад Хилийн албаны тасгийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Б.Мөнхбадрах болон хилийн салбарын албаны нохой хөтлөгч нар Субару, Төтө, Визард, Лаки дуудлагатай Герман хоньч, Мак дуудлагатай Швейд хоньч нийт таван нохой хамрагдсан байна.
Мэдээллийн алба

Хилийн 0101 дүгээр анги албаны нохойн сургалт 14 хоногийн хугацаатай зохион байгуулагджээ.
Сургалтаар ерөнхий бэлтгэл, хөөн барилт, хэрэглэлд явуулах, ханцуйвчтай зуулт зэрэг сэдвүүдээр 72 цагийн сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд Албаны нохой үржүүлэгч Б.Батхүү ангийн бие бүрэлдэхүүнд албаны нохойн үржлийн цаашдын зорилго, бэлтгэл сургалтын явц, үр дүн, авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийхээс гадна эрлийн болон тусгай ажиллагааны нохдын ажлын гүйцэтгэл, албаны нохой сургагч, хөтлөгч нарын ур чадварыг харуулсан богино хэмжээний үзүүлэх тоглолт хийсэн аж.
Сургалтад хамрагдсан таван нохойг энэ сарын 1-нээс эхлэн Алтанбулаг авто замын хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд албаны нохой хөтлөгчийн хамт томилон үүрэг гүйцэтгүүлж байна.


















