Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн цэргийн ангид дөрвөн мотоцикл өгчээ

Хамтын ажиллагааныхаа хүрээнд Увс аймгийн Хилийн цэргийн ангид дөрвөн ширхэг мотоцикл хүлээлгэн өглөө

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн цэргийн ангид дөрвөн мотоцикл өгчээ
Хилийн цэргийн ангид дөрвөн мотоцикл өгчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Хил хамгаалах ерөнхий газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн хилийн цэргийн анги, отрядуудыг байгаль хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, цаашлаад бие бүрэлдэхүүнийг зэрлэг амьтдын мониторинг судалгааны арга зүйд сурган дадлагажуулж, хамтран мониторинг судалгаа хийх, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дээрх хамтын ажиллагааныхаа хүрээнд Увс аймгийн Хилийн цэргийн ангид дөрвөн ширхэг мотоцикл хүлээлгэн өглөө.

Хуваалцах