Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн удирдлага олон улсын хилийн цагдаагийн хуралд оролцлоо

Харин уулзалтын өмнө Финлянд улсын Хилийн харуулд ажиллаж байсан бригадын генерал одоо Фронтексийн ерөнхий захирал ноён Иллка Лэйтинен Монгол Улсын Хил хамгаалах байгууллага нь олон улсын хил хамгаалах байгууллагуудын форум болох уг бага хурлын ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож байгаад талархал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн удирдлага олон улсын хилийн цагдаагийн хуралд оролцлоо
Хилийн удирдлага олон улсын хилийн цагдаагийн хуралд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын сүүлээр Польш улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдсан Олон улсын Хилийн цагдаагийн XXI дэх удаагийн бага хуралд ХХЕГ-ын даргын зөвлөх, хошууч генерал Ц.Сэргэлэн, Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга, хурандаа Б.Алтанхүү нар оролцоод ирлээ.

Энэ удаагийн бага хуралд дэлхийн 69 орны Хил хамгаалах байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцсон байна. Хуралдааны үеэр манай төлөөлөгчид Европын холбооны гишүүн улсуудын гадаад хилийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны менежментийн агентлаг-Фронтекс (Frontex)-ын гүйцэтгэх захирал ноён Илкка Лэйтинен, Финлянд Улсын Хилийн харуулын орлогч дарга, дэд адмирал Матти Моттонен, БНХАУ-ын ХЦУГ-ын дэд дарга, хошууч генерал Ни Рон, БНСУ-ын Цагаачлалын албаны Өмнөд хэсэг хариуцсан ерөнхий захирал Син Ян Хьё нартай уулзаж ярилцжээ. Бага хурлын бүгд хуралдаан “Нийгэм”, “Шилжилт хөдөлгөөн”, “Үндэстэн дамнасан гэмт хэрэг” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж, салбар хуралдаан, хэлэлцүүлгээр асуудал дэвшүүлэн хэлэлцсэн байна.

Мөн хурлын үеэр Фронтексын үүсэл хөгжил, үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл, асуулт хариулт явагдаж, хил хамгаалах байгууллагуудын удирдлагуудын хоёр талын болон олон талт уулзалтууд явагдсан байна.

Харин уулзалтын өмнө Финлянд улсын хилийн харуулд ажиллаж байсан бригадын генерал одоо Фронтексийн ерөнхий захирал ноён Иллка Лэйтинен Монгол Улсын Хил хамгаалах байгууллага нь олон улсын хил хамгаалах байгууллагуудын форум болох уг бага хурлын ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Европын холбооны Хилийн менежментийг хариуцан ажилладаг Финляндын хилийн харуултай харилцаа тогтоосныг сайшааж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм.

Түлхүүр үг:ХХЕГ
Хуваалцах