Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн заставыг цахилгаан эрчим хүчээр хангав

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар газар, Мобиком корпораци ХХК хооронд 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан Монгол Улсын хилийн бүс нутгийг цахилгаан хангамжийг сайжруулахад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн заставыг цахилгаан эрчим хүчээр хангав
Хилийн заставыг цахилгаан эрчим хүчээр хангав. Зураг: МҮОНРТ

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар газар, Мобиком корпораци ХХК хооронд 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан Монгол Улсын хилийн бүс нутгийг цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн заставыг нар, дизель хосолсон эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.

Тус заставыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгосноор хилийн холбоо харилцааг сайжруулах, заставт амьдарч буй айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, цаашлаад хилийн бүс нутагт шаардлагатай дэд бүтцийн бусад асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах эхний алхам юм.

Хуваалцах