Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг хилчид илрүүллээ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг хилчид илрүүллээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг хилчид илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн хэсэгт мотоциклтой нэг иргэн нууцаар зорчиж байсныг хилчид илрүүлэн саатуулж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын хилийн хэсэгт автомашинтай гурван хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг хилчид илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Хуваалцах