Хими цэвэрлэгээний газруудад хяналт шалгалт хийлээ
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг Метро экспресс ХХК,
Мэдээллийн алба

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг "Метро экспресс" ХХК, "Говь" ХК, "Бяцхан дельфин" ХХК, "Тунамал алт" ХХК, иргэн Х.Оюунбаатар нарын аж ахуйн нэгжид “Өрсөлдөөний тухай хууль”,“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, “Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5353:2004 стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


















