Химийн бодисын ашиглалт, хадгалалтын талаар зөвлөгөө өглөө
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулъя” уриатай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 70 гаруй аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтын ажилтнуудыг хамруулсан байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулъя” уриатай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 70 гаруй аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтын ажилтнуудыг хамруулсан байна.
Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өглөө. Мөн сургуулиудын химийн ангид байгаа бодисын хадгалалт, тээвэрлэлт, устгалыг хэрхэн хийх талаарх мэдээллийг хууль эрх зүйн зохицуулалттай уялдуулан өглөө.
“Дотоод хяналтаа сайжруулъя” сургалтад Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал сургуулийн орчин дахь дотоод хяналтыг сайжруулснаар химийн бодисын хадгалалт, ашиглалт мэргэжлийн түвшинд байх юм.
Тэд байгууллагадаа дотоод хяналтыг тавихаас гадна, МХГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу салбарынхаа онцлогт тохируулсан сайн туршлагыг түгээх юм. Сургалтад хамрагдсан байгууллагаас Төгрөг сумын цэцэрлэг, Хархорин сумын Орхон цогцолбор сургууль, Хужирт сумын “Жем интернэйшнл” компани дотоод хяналтыг сайн төлөвшүүлсэн байгууллагаар шалгарчээ гэж "Монголын мэдээ" сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч мэдээллээ.


















