Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Химийн бохирдлоос үүдэн ахлах сургуулийн сурагчид өвчилжээ

БНХАУ-д хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэн ахлах сургуулийн олон зуун сурагч өвчилсөн талаар тус улсын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн бохирдлоос үүдэн ахлах сургуулийн сурагчид өвчилжээ
Химийн бохирдлоос үүдэн ахлах сургуулийн сурагчид өвчилжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэн ахлах сургуулийн олон зуун сурагч өвчилсөн талаар тус улсын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ. Хятадын зүүн бүс нутагт орших Жянсу мужид үйл ажиллагаа явуулдаг байсан химийн үйлдвэрүүдийн ойролцоо байгаль орчны бохирдол үүссэн нь сурагчдын өвчлөх гол шалтгаан болсон гэж тус телевиз таамаглаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард сурагчид химийн үйлдвэрүүдтэй зэргэлдээ баригдсан ахлах сургуулийн шинэ барилгад нүүн хичээллэх болжээ.

Үүнээс хойш 500 шахам сурагчийн цусны даралт, бусад үзүүлэлтэд өөрчлөлт орж, арьсны үрэвсэл болон гуурсан хоолойн хурц үрэвсэл бронхитоор өвчилсөн байна. Үүнээс гадна цусны цагаан эсийн хорт хавдар, тунгалагийн системийн хорт хавдраар өвчилсөн тохиолдол ч гарсан байна. Ийнхүү олон зуун хүүхэд өвчинд нэрвэгдсэн сургуулийн шинэ барилга нь химийн 3 үйлдвэрийн залгаа баригдсан байгаа юм.

Өмнө нь явуулсан судалгаагаар тухайн бүсэд гадаргын ус, хөрсөн дэх химийн бохирдлын хэмжээ аюулгүйн стандартаас хэд дахин өндөр байсан нь тогтоогджээ. Хлорбензилийн хэмжээ л гэхэд эрүүл мэндэд аюулгүй гэх зөвшөөрөгдсөн хэмжээнээс 100 мянга дахин хэтэрсэн үзүүлэлттэй байсан байна. Орон нутгийн засаг захиргаа энэ мэдээлэлтэй холбогдуулан сургууль орчим дахь хөрс, усанд дахин шинжилгээ явуулахаар болсон байна.

Хуваалцах